Үйл ажиллагааны стратегийн зорилго,зорилт, биелэлт

Зорилго, зорилт. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хөгжлийн чиг хандлага, 2025-2028 он хүртэлх хугацаанд баримтлах стратегийн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний чиглэлийг тодорхойлоход тус төлөвлөгөөний зорилго оршино. Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж, төлөвлөгөөнд тусгалаа:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд өнөөгийн тулгамдсан асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх;
  • Хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээг тодорхойлох мандатын шинжилгээ хийх, ерөнхий чиг үүрэг, үндсэн чиг үүрэг, дэд чиг үүргийг нарийвчлах;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хөгжлийн өнөөгийн байдалд SWOT шинжилгээ хийж, давуу болон сул талыг эрэмбэлэх;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хзмжээнд стратегийн зорилт, уялдаа холбоо, нийтлэг асуудлыг судлах, хүрэх үр дүнг тооцох;
  • Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хүрэх түвшин, үнэлэх шалгуур үзүүлэлтийг нарийвчлах;
  • Шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох;
  • Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад оролцогч талуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдааг харуулах. 

Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилтын

хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн

 


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын СХНХМДАХ ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч У.Сонинбилэгт

Хаяг, утасны дугаар:
Дорнод аймагийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 
(Утас: 80574411)